МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР НЭРЭЭ ӨӨРЧИЛНӨ


"Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан боловсруулсан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

1993 онд баталсан "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулиар "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна.

Гэвч тус хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсноос гадна хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх хэрэгцээ үүссэн зэргийг харгалзан тус хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ.

Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард "Мал амьтны эрүүл мэндийн тухай", "Малын генетик нөөцийн тухай" гэсэн хоёр хуулийг баталсан билээ.

2018 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх эдгээр хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Ингэхдээ:

1. Мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцаж,

2. Малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтсийг нь (Мал эмнэлэг, үржлийн газарт) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжүүлж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллуулахаар өөрчлөх ажээ.

Зохион байгуулалтын энэ өөрчлөлтэй уялдуулан дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 8 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 11 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29