УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРАГДААГҮЙ ГЭВ


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Монгол Улсын хэмжээнд орж ирж байгаа шатахуун хуурамч биш. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор шатахуун оруулж ирж байна. Оруулж ирж байгаа шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн компани бий. Энэ компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг. Тодруулбал 80 авто бензин дээр нафто нэмээд түүнийгээ 92 болгодог. Энэ стандарт бол олон улсын стандартад байдаг зүйл. Тийм учраас манай Улсын шатахуун түгээх станцуудаар шахаж байгаа дизель түлш, автобензин бүгд 92-оос дээш стандарттай байгаа.

Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан. Дэлхийн аль ч оронд бензины чанарыг сайжруулах зорилгоор актон буюу чанаржуулагч нэмдэг. Энэ асуудлыг зарим хүмүүс Монгол Улсын зах зээлд нийлүүлж байгаа шатахуун хуурамч гэж үзэн иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй. Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 10 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 13 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29