ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮҮХДЭД ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ НОГДУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА


УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл өргөн барилаа.

2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенц, пактын зарчимд нийцээгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр "хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх", "хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах" зэрэг зохицуулалт байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар эдгээрийг "хөнгөн гэмт хэрэг" гэж хязгаарласан нь өмнө байсан энэрэнгүй зохицуулалтыг дордуулсан байна.

Практикт 14-17 насны 4 хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Хулгайлах гэмт хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн" хэмээх зүйл ангид хамаарч, тус зүйл анги нь "хүнд" гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байгаа юм.

Эрүүгийн хуулиар гэмт хэргийг "хөнгөн" ба "хүнд" хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол зэргийг үндэслэсэн ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай гэж тэд үзжээ.

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ял эдэлж буй хүүхдийн тоо эрс өсчээ. 2017.07.01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018.05.01-ний байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа аж.

Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх "Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл" зүйлийн 4 дэх заалт "Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй" гэсэн заалтыг хүчингүй болгож, мөн тус хуулийн 8.6 дахь "Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах" зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ" зүйлийн 1 дэх заалтын "хөнгөн" гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 6 минутын өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 11 минутын өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 17 минутын өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 22 минутын өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 40 минутын өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 51 минутын өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 54 минутын өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 1 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 2 цагийн өмнө
Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 3 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 4 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 4 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 5 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 5 цагийн өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 5 цагийн өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 22 цагийн өмнө