ТҮЦ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаны хүмүүс /2018.05.24/ "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжлав.

"Нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа эрх зүйн акт нь нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Гэхдээ цөөнх болж байгаа хувь хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байх учиртай. Өөрийнхөө амьжиргааг залгуулж, амьдралаа авч явж байна гэдэг маш сайн зүйл. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч дүрэм, журманд захирагдаж явах нь чухал юм. Би та бүхэнтэй санал нэг байна. Энэ асуудлыг шийдэхдээ нэг мөр, хамгийн оновчтой байдлаар шийдэх ёстой. Улаанбаатар хот төвийн цөөхөн гудамжтай. Энэ гудамжууддаа бид ариутгах татуургын систем, ариун цэврийн өрөө байхгүй, явган хүний зам дээр, автобусны буудал дээр ТҮЦ тавих нь зохимжгүй. Маш олон иргэн энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч надад хандаж байна. Бид ТҮЦ ажиллуулаад амьжиргаагаа залгуулж байгаа иргэн болон бизнес болгож 50-60 ТҮЦ эзэмшээд, түрээслүүлж байгаа хоёрыг ялгаж, салгахыг хичээн ажиллаж байна. Одоо бид НИТХ-аар журам батлуулах гэж байна. Энэ журманд та бүхэн саналаа оруулах хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, хотын соёл, бусад иргэд, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх нь чухал" хэмээн хотын дарга С.Батболд уулзалтын үеэр хэллээ.

Уулзалтын төгсгөлд хотын даргаас журам батлуулахаас өмнө хэлэлцүүлэг зохион байгуулж, журамд хэрхэн өөрчлөлт оруулахыг ТҮЦ эрхлэгчдээс саналыг авч, аль аль талдаа эерэгээр шийдэхийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоогэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 11 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 14 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29