МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭД ТАНИЛЦУУЛГА ХИЙВ


Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж, мөнгөний бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргах Мөнгөний бодлогын хороо шинээр байгуулагдсантай холбогдуулан Монголбанк шийдвэр гаргахад ашигладаг шинжилгээний бүтэц, арга зүйг танилцуулах семинарыг зохион байгууллаа. Семинарт Мөнгөний бодлогын хорооны шинээр томилогдсон гишүүд болон өмнөх Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд оролцож Төв банкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэр, бодлогын шийдвэрийн үндэслэл болдог эдийн засгийн шинжилгээ, төсөөлөл хийдэг аргачлал, загваруудын талаар танилцуулгууд хийгдэн, хэлэлцүүлгүүд өрнөв.

Өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд Мөнгөний бодлогын шийдвэрийг хороогоор буюу хамтын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх арга барилаар гаргадаг болсон бөгөөд, ингэснээр оновчтой бодлого явуулах, улмаар төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, мөнгөний бодлогын шилжих механизмын нэг чухал суваг болох хүлээлтийг үр дүнтэй удирдан бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үндэс болдог байна.

Монголбанк Мөнгөний бодлогын хорооны хурлаар хэлэлцэх бодлогын саналыг боловсруулах, бодлогын саналын үндэслэл болсон эдийн засгийн шинжилгээ төсөөллүүдээ Forecasting and Policy Analysis System (FPAS) буюу Бодлогын шинжилгээ, төсөөллийн системийн хүрээнд хийдэг. Тоон болон чанарын мэдээлэл цуглуулж өгөгдлийн сан үүсгэхээс эхлээд түүн дээрээ суурилан төсөөлөл шинжилгээ хийх, бодлогын шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх хүртэлх процессийг агуулсан уг систем нь инфляцийг онилох (Inflation targeting) бодлого хэрэгжүүлдэг олон улсад тэргүүлэх төв банкуудад түгээмэл хэрэглэгддэг байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 14 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 17 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29