Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар баг, "Манзушир" хийдийн баруун талд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух иргэн 24 настай, эрэгтэй Б тавдугаар сарын 26-нд гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл ор сураггүй алга болжээ.
Тэгвэл түүний үүрч явсан үүргэвч, бичиг баримт нь энэ сарын 4-нд "Манзушир" хийдийн баруун талын ой модон дотроос олджээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 албан хаагч өчигдөр дуудлага авч "Манзушир" хийдийн ойр орчимд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна