ХЯНАЛТЫН ПРОКУРОРЫН ДҮҮ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ХОРИГДЛОО


тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан х.тамир, тег-т ажиллаж байсан д.амарбаясгалан хоёр хар тамхины хэрэгт олон жил шалгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж цагдан хоригдсон байгаа талаар мэдээлсэн билээ.

тэгвэл тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч п.отгонбаярыг мөн хар тамхины хэргээр эцг-аас баривчилсан байгаа юм. харин энэ өмгөөлөгч залуу 2007 оноос хойш өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хуульч бөгөөд хар тамхины хамаарал бүхий хэрэгт өмгөөлөгчөөр ажилладаг юм байна.

п.отгонбаяр гэгч залуу нь улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор п.эрдэнэбатын төрсөн дүү ажээ.

п.эрдэнэбат нь хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн баян прокурорт тооцогддог юм байна. тодруулбал, хяналтын прокурор пүрэвжавын эрдэнэбат гэгчийн эзэмшдэг, сонгинохайрхан дүүргийн "драгон" төвийн урд байрлах барилга явган хүний зам дээр барьсан байшингийн талаар иргэд удаа дараа гомдол гаргасан төдийгүй нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд холбогдох шийдвэр гаргаж барилга эзэмшигчид шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй байсаар байна. мэргэжлийн байгууллагуудын шаардлага, албан тоотыг үл ойшоосоор явган хүний газраас хумсалсан энэ асуудал шийдэгдэхгүй байсаар 10 жилийн нүүрийг үзэж буй гэнэ.

п.эрдэнэбатын хөрөнгө гэвэл 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.

ийм л хөрөнгө мөнгөтэй хүний төрсөн дүү хар тамхины хэрэгт холбогдож хоригдсон байгаа юм байна. харин хууль шударга үйлчилж, хууль бус этгээдэд хатуухан хариуцлага тооцохыг цаг хугацаа харуулах бизээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 47 минутын өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 16 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 17 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 17 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 18 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 18 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 23 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30