​НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАЛТААР 13 БАЙГУУЛЛАГА ХАНГАЛТТАЙ ҮНЭЛГЭЭ АВЛАА


Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2018 оны А/70 тушаалын дагуу нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлд их болон дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт явууллаа.

Тус шалгалтыг батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 22-ны өдрүүдэд явуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан. Монгол Улсын Автотээврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын стандартууд болон Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шалгах хүрээнд дараах чиглэлээр шалгалтыг явуулсан. Үүнд:

Материаллаг бааз

Нийтийн тээврийн үйлчилгээний байдал

2018 оны 06 сарын 04-ний өдөр Түвшин тогтоох шалгалтын дүнгийн хурлыг зохион байгууллаа.

Шалгалтын нэгдсэн дүнгээр "Бүрэн хангалттай"үнэлгээ авсан "Тэнүүн-Огоо 3 дугаар бааз" ХХК, "Тэнүүн-Огоо" ХХК, "Трансбус" ХХК, "Блюбус" ХХК, "Сутайн буянт" ХХК, "Эмсид" ХХК-уудад Улаанбаатар хотын Ерөнхий Менежерээс "Батламж" гардуулсан юм. Мөн уг шалгалтаар 13 байгууллага "Хангалттай" үнэлгээтэй дүгнэгдсэн бол "Морь барьдаг" ХХК нь "Хангалтгүй" үнэлгээтэй дүгнэгдсэн "Аз сервис" ХХК "Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй" үнэлгээ авсан байна. "Хангалтгүй" болон "Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй" дүгнэгдсэн байгууллагуудад арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Түвшин тогтоох шалгалтын дүнгийн хурлаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нийт аж ахуй нэгж, байгууллагуудад тус бүрт нь үйл ажиллагаагаа сайжруулах, цаашид анхаарч ажиллах чиглэлээр "Зөвлөмж" хүргүүлэн, "Зөвлөмж"-ийн хэрэгжилтийг хангуулан, илэрсэн алдаа дутагдлыг арилгаж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулан ажиллахыг мэдэгдсэн байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 47 минутын өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 16 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 17 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 17 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 18 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 18 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 23 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30