“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО


Зургадугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын тухай "Улаанбаатарын яриа хэлэлцээ" (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) олон улсын V бага хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах, улмаар аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх санаачилга гаргасан. Энэ хүрээнд анх эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож байсан бөгөөд, 2017 оноос шат ахиж, бүс нутгийн улсуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын албаны төлөөлөл, мэргэжилтнүүд оролцдог болсон билээ.

Тус хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулах бөгөөд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцох юм.

Тавдугаар хуралдаанаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх гэж буйгаараа онцлог юм байна. Түүнчлэн ЗХА бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, сөргөлдөгч талууд өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ өрнүүлж байгаа түүхэн нөхцөл нь хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байгаа аж.

Хурлын хэлэлцүүлгийг үндсэн хоёр асуудлаар өрнүүлэх юм байна. Харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх замаар бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэтийн төлөв: Сорилт ба боломж. 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчин: эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв, байгаль орчин, хүмүүнлэгийн тусламжийн салбарт хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 57 минутын өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 22 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 23 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 23 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 23 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01