​ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ


Сүүлийн үед хоолны хордлогод орж олноороо эмнэлэг бараадах үзэгдэл гарсаар байна. Урин дулаан цагт хурдан мууддаг хоол хүнсийг халуун нөхцөлд удаан хадгалж байгаад идсэний улмаас хоолны хордлогод ордог талаар мэргэжлийн эмч нар хэлж байна.

Тэгвэл хоолны хордлогот халдвар гэж юу вэ?

Эмгэгтөрөгч нянгаар бохирлогдсон хоол хүнс идсэнээс хоолны хордлогот цочмог халдварт өвчнөөр өвчилнө. Өвчин гэнэт эхэлнэ. Хоол хүнсний боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж үүснэ.

Нийтлэг шинж тэмдэг:
Өвчний нууц үе 2 -12 цаг
Гэнэт дотор муухайрах
Бөөлжих (идсэн зүйлээрээ)
Шингэн суулгах
Халууралт бага зэрэг
Аюулхай орчим өвдөх, хэвлийгээр базалж өвдөх, бие арзайх

Хоолны хордлогот халдварын шалтгаанд:

Түүхий мах, муудсан, нянгаар бохирлогдсон, хоносон хоол хүнс
Удсан муудсан өндөг, өндгөн бүтээгдэхүүн
Угаагаагүй жимс, жимсгэнэ
Кремтэй бялуу
Бохирдсон ус

Урьдчилан сэргийлэлт:

Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах
Гал тогоонд ажиллуулах хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулсан байх
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх
Хоол хүнсийг худалдан авахдаа сонголтыг зөв хийх:
Стандартын шаардлага хангасан баталгаат дэлгүүрээр үйлчлүүлэх
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хэрэглэх хугацааг сайн мэддэг байх Лаазалсан, савласан хүнсний бүрэн бүтэн байдлыг шалгаж авах

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисоос тусгай хадгалах
Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
Жимсийг буцалсан усаар угааж хэрэглэх
Усыг буцалгаж уух
Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
Хоолыг таглаж тоос шороо, ялаа, нян зэргээс хамгаалах
Та эрүүл ахуйн энгийн журмыг сахиснаар хоолны ходлогот халдвараас сэргийлж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 54 минутын өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 22 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 23 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 23 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 23 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01