​МУИС БОЛОН КИМ ИР СЕНИЙ НЭРЭМЖИТ ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ


БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, АДХ дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал, Төлөөлөгчдийн тэргүүн ноён Тэ Хён Чөл БНАСАУ-ын АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үни хамтаар энэ сарын 11-нд МУИС-д зочиллоо.

Төлөөлөгчдийг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ноён Чо дагалдав.
Уулзалтын эхэнд захирал Я. Төмөрбаатар урт хугацааны найрсаг харилцаатай их сургуулийн захирал МУИС-д айлчилж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирсэнд нь талархал илэрхийлэв. Тэрбээр МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар, судалгааны их сургууль болохын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ноён Тэ Хён Чөл цаашид хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талд идэвхтэй ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлээд ирэх 9 дүгээр сард Ким Ир Сений их сургуульд болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн захирлыг урьж энэ үеэр цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцох боломжтойг дурдав. Захирал Я.Төмөрбаатар ноён Тэ Хён Чөлийн саналыг талархан хүлээж аваад тус арга хэмжээнд оролцохоо албан ёсоор мэдэгдэв. Тэрээр үргэлжлүүлэн Ким Ир Сений их сургуультай сэргээгдэх эрчим хүчний хамтарсан судалгаа хийх, шар шуурганы асуудлыг судлах, Солонгос судлал, солонгос хэл дэлгэрүүлэх болон нийгмийн ухааны чиглэлээр хамтран ажиллах, МУИС-д тогтвортой хөгжлийн асуудлаар болон Монголын шилжилтийн үеийн эдийн засаг, банкны өөрчлөлтийн талаарх хамтарсан зөвлөгөөн, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг салбар чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг дурдав.
Ноён Тэ Хён Чөл саналыг хүлээн сонсч БНАСАУ-ын боловсрол, шинжлэх ухааны салбар нь улсаа хөгжүүлэх тэргүүлэх салбар гэдгийг илэрхийлээд МУИС-д хэрэгжиж буй судалгааны чиглэлүүдийн талаар болон судалгааны хүрээлэн, төв, лабораториудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Мөн тэрээр МУИС-ийн магистр, докторын сургалтын талаар болон сургалтын хөтөлбөрийн талаар сонирхсон асуултдаа хариулт авав.
Уулзалт илэн далангүй, ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалтай явагдаж ноён Тэ Хён Чөл болон захирал Я. Төмөрбаатар нар хоёр улсын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын зорилго, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож хоёр сургууль сургалт төдийгүй байгал, нийгэм, хүмүүнлэгийн салбарт судалгааны чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 12 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 12 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 13 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 14 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 14 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 16 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 17 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 17 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 17 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 18 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 18 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 19 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 19 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 19 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 21 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө Өчигдөр
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна Өчигдөр
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр