ТАЛУУД ЦЭРГИЙН ДАЙСАГНАСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ КИМ ЖӨН УН МЭДЭГДЖЭЭ


Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд хоёр улс бие биенийхээ эсрэг цэргийн дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсооход чиглэсэн зоригтой шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өчигдөр хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр мэдэгджээ. Д.Трамптай үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн сацуу Өмнөд Солонгостой жил бүр хамтран хийдэг цэргийн сургуулилтаа зогсоох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Умард Солонгосын тал уг сургуулилтыг улс орныг нь түрэмгийлэх гэсэн бэлтгэл ажиллагаа хэмээн үздэг билээ. Энэ тухай өнөөдөр Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

"Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван, тогтвортой байдалд хүрэхийн тулд хоёр улс бие биенээ харилцан ойлголцохоо амлахын сацуу үүнийгээ батлахын тулд системтэй арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй" хэмээн Ким Жөн Уны хэлснийг тус агентлаг иш татан мэдээлсэн байна. Түүнчлэн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хүчинтэй хэвээр үлдээж байгаа хэдий ч алсдаа цуцалж магадгүй болохоо Д.Трамп Сингапурт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 56 минутын өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 22 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 23 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 23 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 23 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01