МУ-ЫН ​ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДОНАЛЬД ТРАМПАД БАЯР ХҮРГЭСЭН ИЛГЭЭЛТ ЯВУУЛЛАА


Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Трампад баяр хүргэсэн илгээлт явууллаа.

Илгээлтэд:

"Ноён Ерөнхийлөгч өө,

Юуны өмнө АНУ, БНАСАУ-ын удирдлагуудын Сингапур Улсад хийсэн түүхэн уулзалт амжилттай болж өндөрлөсөнд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чин эрмэлзлээ баталгаажуулсан нь энэ бүс нутагт энхтайван, аюулгүй, тогтвортой байдал тогтож, хөгжил цэцэглэл авчирах бодит эхлэлийг тавилаа гэж үзэж байна.

Та надад 2018 оны 2 дугаар сард ирүүлсэн захидалдаа, АНУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө тууштай байгаагаа тэмдэглэж, энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрын хариуцлага, тууштай байдал чухал болохыг тэмдэглэж байсан билээ.

Монгол Улс нь өөрийн оршин буй бүс нутгийнхаа тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө тууштай зогсч, энэ эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйл явц хурдацтайгаар эхэлж байна хэмээн Таны хэлсэнтэй санал нэг байна. Монгол Улс цаашид ч энэ үйл явцын нэг хэсэг байж, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ ялдамд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд дахин баяр хүргэж, сайн сайхныг ерөөе" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 57 минутын өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 22 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 23 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 23 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 23 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01