МОНГОЛ УЛСЫН ӨР НОМ БОЛОН ХЭВЛЭГДЖЭЭ


Эдийн засагчид хамтран "Монгол Улсын өр" гэсэн номоо бүтээснээ өнөөдөр танилцууллаа. Гавьяат эдийн засагч Д.Байлийхүү, Б.Осоргарав, доктор, профессор Л.Оюун, СЭЗИС-ийн багш дэд профессор Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд нарын эрдэмтэд хамтран Монгол Улсын өрийн талаар ном бичжээ.

27.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй Монгол Улсын нийт гадаад өр хэрхэн хуримтлагдсан, хэзээ авсан, өрийн дарамт ямар байгаа судалж, товхимол номыг гаргасан байна.

Эдийн засагчид Монгол Улсын өрийн хэмжээ санаа зовох хэмжээний түвшинд хүрсэн гэдгийг онцолж байна. Мөн өрийн удирдлага, стратегийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг тэд хэлэв. Манай улс өрийн удирдлагын хуультай ч хангалттай хэрэгждэггүйг СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан хэлж байна.

Эдийн засагч Л.Оюун "Зээлийн эрсдэлийг тооцож байж, авч байгаач. Зээлийн зориулалтыг анхааръя. Зээлийг зээлээр төлдөг байж болохгүй. Өмнө нь зээлийн нөхцөлүүд тохиромжгүй, урт хугацаанд өгөөжөө өгөхгүй салбарт зээлийг оруулдаг. Өгөөжөө өгөөгүй учраас дахиад зээл авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тиймээс зээлийн зориулалтад анхаарч, өгөөжийг нь сайн тооцъё. Бэлэн болсон төслүүдэд мөнгө босгоно уу гэхээс олдсоныг аваад хаана, яаж зарцуулахаа эрж хайдаг өмнөх гашуун сургамж давтагдах ёсгүй" гэдгийг анхааруулж байна.

Эдийн засагчид Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 58 минутын өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 22 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 23 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 23 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 23 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01