"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГ ҮРГЭЖЛҮҮЛЭН ХОРИХ ШИЙДВЭР ГАРЖЭЭ


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр"Жаст групп" ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Цагдан хорих хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан прокуророос Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасан ч шүүх 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх Ш.Батхүүд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж энэ оны гуравдугаар сарын 12-нд баривчилсан юм.

Одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулагдаж байна.

"Жаст групп" ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар Засгийн газраас гаргасан мэдээлэлд:

2009-2010 онд "Жаст групп" ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид "Стандарт банк" гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал,

2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр "Жаст групп" ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын "Зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;

2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп" ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын "Зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд "Жаст групп" ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 52 минутын өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01