ХҮҮХДИЙН ПАРКИЙН ЭРГЭЛДДЭГ ПУУЖИН ХУГАРЧ УНАСНААС БОЛЖ , ХҮҮХДҮҮД ГЭМТЭЖ БЭРТЛЭЭ


Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк дээр дөнгөж сая эргэлддэг пуужин тоглоом нь хугарч унаж, олон хүүхдүүд бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа мэдээлэл оруулсан байна. Тэрбээр "Дүүгээ парк дээр тоглуулах гэж ирээд юу харчихваа. Нөгөө эргэлддэг пуужин нь хугарч унаад бөөн хүүхдүүд цус нөжиндөө хутгалдаж, уйлаан майлаан болж байна. Түргэн тусламжийн машин дуудчихсан" байгаа гэжээ.

Хугарсан пуужин дотроос хүүхдүүд нэг нэгээр нь зөөж гаргаж байгаа бөгөөд нэг охины бие бүсэлхийнээс доош мэдээгүй болчихлоо хэмээн ээж нь хашгирч уйлж байгаа бичлэг тавигдсан байна. Ийнхүү хүүхдийн паркийн тоглоомуудын аюулгүй байдал ямар байгааг энэ үйл явдал харууллаа.

Хүүхдүүд хүнд бэртчихээд байхад тус газрын удирдлагууд "Ямар нэгэн тайлбар өгөхгүй" гэжээ. Харин азаар хүүхдийн амь нас эрсдээгүй гэнэ.

Энэ хэргийн талаар тодруулж эргэж мэдээлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 52 минутын өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01