ӨНӨӨДӨР МИ-8 ОСОЛДОЖ, 15 ДАЙЧИН ЗАЛУУСЫНХАА АРААС АРД ТҮМЭН ГАШУУДАЖ БАЙСАН ӨДӨР


Онцгой байдлын ерөнхий газрын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг 11 жил өнгөрчээ. 2007 оны зургадугаар сарын 14. Тухайн үед Төрийн туг бөхийн, "МИ-8"-ийн ослоор амиа алдсан 15 хүүгийнхээ араас ард түмэн гашуудаж байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 11 жилийн өмнө ойн түймэр гарсан юм. Иймээс шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн тухайн үеийн сайд С.Отгонбаяр зургадугаар сарын 13-нд өгчээ. Эх орныхоо төлөө амь хайрлахгүй гэдгээ тангаргалсан 22 аврагч даалгаврыг гүйцэтгэхээр аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхиод үүрэгт албандаа мордсон. Өөр газарт түймэр унтрааж байгаад ирсэн шөнөдөө тушаал авсан залуу өглөө гэрээсээ гарахдаа "Бороо орж байна. Агаар муу болохоор нисэхгүй байх. Хань нь иргээд ирнэ. Сайхан цай чанаад хүлээж байгаарай" гээд унтаж байгаа хүүгээ үнсэлгүй яарч одсон гэдэг. Тэр өдөр агаар муу, бороотой байсан учраас олон улсын болон дотоодын нислэг үйлдээгүй гэж мэдээлж байжээ.

Харин ажилтан, аврагчдаа ямар үед хаашаа, хэрхэн илгээх вэ гэдгээ сайд, дарга нар нь тооцоогүй хэрэг. Ингээд цаг агаарын хүнд нөхцөлд ойн түймэр унтраахаар мордсон 15 аврагч эргэж ирэлгүй эх орныхоо хөрсөнд шингэсэн юм. Тэднийг хайх ажиллагааг бүтэн нэг өдрийн дараа эхлүүлснийг тухайн үед амтай болгон шүүмжилж байлаа. Магадгүй түргэн хугацаанд эрлийн ажиллагааг эхлүүлсэн бол аврагчид амь насаа алдахгүй байх боломж байсныг амьд үлдсэн нөхөд нь ярьсан удаатай. Эх орноо хамгаалахаар мордсон эрэлхэг хөвгүүд амиа алдаад өдгөө 11 жилийн нүүрийг үзэж буй энэ өдөр тэднийг эх орон нь мартжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 1 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01