​ХҮЙ ДОЛООН ХУДАГТ МОРИН ТОЙРУУЛГА БАЙГУУЛНА


"Монгол наадам цогцолбор", Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг үзэглэснээр

- Улсын баяр наадам болон бүсийн морин уралдаануудыг зохион байгуулалтын хувьд илүү сайжруулах;
- Монгол ахуйг дэлхий нийтэд таниулан сурталчилж өгдөг Монгол наадмаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх;
- Хүй долоо худагт хийх бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшил хамтран хийх боломж бүрдэж буй юм.

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбаясгалан, "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, тэр дундаа хурдан морины салбар хороо зохион байгуулдаг. Манай холбооноос энэ жил зохион байгуулах багт төлөөлөл байхгүй. Наадам зохион байгуулах комисст машингүй морь уралдуулах санал тавина" гэсэн юм.

НИТХ-ын Тэргүүлэгч, "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл "Монгол наадам цогцолбор нь Хүй долоо худаг орчмын газрыг хариуцан ажилладаг. 2015 оны Засгийн газрын тогтоолоор Монгол наадам цогцолборт 12580 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэнд газрын кадастр хийгдэж, гэрчилгээ нь гараагүй учир газрын давхцал маш их байсан. Энэ асуудлыг бид шат дараатай хийснээр тус газрыг ард түмний өмчид хэвээр үлдээж чадлаа. Цаашдаа хүй долоон худаг орчмын бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахын тулд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх бодлого явж байна" гэлээ.

Энэ онд багтаан хүй долоон худагт морин тойруулгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд уяачдыг татан оролцуулж, хамтран ажиллах юм.


НИТХ-ын ХМОНХХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 1 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01