БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД ЗӨВЛӨЖ БАЙНА


Гадаад харилцааны яам, Консулын газраас БНСУ-д зорчих болон оршин сууж буй Монгол иргэдэд өгөх зөвлөмж шинэчлэгджээ. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйл
БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах.
Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,
БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,
Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй),
Янжуур тамхи 200 ширхэг,
Сигар, навчин тамхи 100 ширхэг,
Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);
10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйл
БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд шинээр Гадаад паспорт захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн гэх мэт хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,
Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь шинээр авах,
Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-нд мэдэгдэн шинээр захиалах,
Нутаг буцаж буй иргэд банк, гар утас, авто тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,
Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны "Хувь хүний нууцын тухай хууль"-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-нд мэдэгдэх үүрэггүй байдаг тул иргэн өөрөө ЭСЯ-ндаа мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,
Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 49 минутын өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 4 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 5 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 7 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 8 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 8 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 9 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03