ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,"Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал боловсруулсан. Тухайлбал, хуулийн төсөлд иргэн газраа өмчилсөн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгох, үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх болсон. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээг иргэнд аль болох хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан. Мөн уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг 25 зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн" гэлээ.


Гэр хорооллын иргэд өмчилсөн газартаа байшин барьж, түүнийгээ үйлчилгээний зориулалтаар ашиглахыг хуулиар хориглодог. Үүнийг шийдвэрлэх тодорхой заалт орсон эсэхийг Ж.Ганбаатар гишүүн тодрууллаа. Газар өмчлөлийн тухай хуульд иргэд өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд 0.7 га газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн тохиолдолд зориулалтыг өөрчилж, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэдгийг Ажлын хэсэг хариулав.Мөн М.Билэгт гишүүн иргэн, аж ахуйн нэгжид эзэмших, ашиглах зориулалтаар олгосон газрыг хожим нь тухайн эзэмшигчийн хүсэлтийг харгалзан өмчлөх заалт оруулахыг хориглох санал гаргасан. Ингэснээр Монгол Улсын газар нутгийг хамгаалах, гадны иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэхгүй байх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед М.Билэгт гишүүний саналыг тусгах чиглэлд анхаарахыг УИХ-ын дарга хэллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 3 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01