11 НАСТАЙ ХҮҮХЭД ТОГТООЛ УСАНД ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ


Урин дулаан цаг болохоор хүүхдүүд усанд сэлж, шумбаж яваад живж амиа алддаг харамсалтай хэргүүд гардаг билээ.

Энэ он гарсаар хүүхэд усанд осолдож, живж амиа алдсан хэрэг бүртгэгдээгүй гэж холбогдох газруудаас мэдээлж байсан бол саяхан нэг хүүхэд тогтоол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Тодруулбал,энэ сарын 08-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд усанд шумбахаар гүйж оржээ. Гэтэл удалгүй хоёр хүүхэд живж байхыг харсан тэр хавийнхан "Туслаарай, тэнд хүн урсаж байна" гэж ус руу сандралдан гүйлдсэн байна.

Хоёр хүүхдийг тэр хавийн оршин суугч эмэгтэй, эрэгтэй хоёр уснаас татаж гаргасан байна. Түргэн тусламж дуудаж, хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хэл дуулгасан ч харамсалтай нь 11 настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ амиа алджээ. Харин нэгэнд нь яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.

Энэхүү хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 3 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01