ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ЭРЧИМТЭЙ ЯВУУЛАХАД ДЭМЖИНЭ


НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн хүрээнд тойрогтоо хэрэгжүүлж буй "Шинэ шинэчлэл" төслийн талаар танилцуулах уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Нийслэлийн орон сууц корпораци ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Н.Сүхбаатар НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Энэ төсөл нь 2017-2026 оны хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгын 'А' хэсэгчилсэн талбайд хэрэгжих юм. Дахин төлөвлөлтийн их бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг "Бармон" ХХК хийж байна. Төслийн хүрээнд нийт 3471 айлын 72 орон сууц, 1202 автомашины дулаан зогсоол, оффис үйлчилгээний 5 блок барилга байгууламж сүндэрлэх юм. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар 120 ортой нэгдсэн эмнэлэг, 360 хүүхдийн цэцэрлэг, 960 сурагчтай дунд сургууль, ногоон байгууламж хосолсон цогц хороолол барихаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг 2015 оноос эхлэн 37 айлыг нүүлгэн 1.8 га газар чөлөөлсөн байна. Түүний дараа нэгдүгээр ээлжийн 468 айлын орон сууцыг барьж эхэлжээ. Одоогоор хоёр блок бүхий 234 айлын орон сууцын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн төсөл хэрэгжихэд хоёр асуудал тулгарч байгаа гэлээ. Нэгдүгээрт 39 дүгээр сургуулиас "Хүчит шонхор" захын уулзвар хүртэлх 800 метр замын ажил. Энэ замыг хийх хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа аж. Хоёрдугаарт, энэ газар байнгын урсацтай гол, булаг байдаг. Тиймээс эргийн боолт хийн, халиа үүсгэж, гол урсгавал аялал зугаалгын бүстэй болж, байгальд ээлтэй ногоон байгууламж бий болох боломжтой ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 3 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01