ОХУ ДАШТ-ЭЭС 233 ТЭРБУМ РУБЛИЙН АШИГ ОЛНО ГЭЖ ТООЦООЛЖЭЭ


Олимп, хөлбөмөгийн ДАШТ, универсиад гээд спортын томоохон наадмууд хаана ч зохиогдсон бай зардлаа нөхдөггүй гагцхүү улс орны нэр хүнд л өсдөг гэж үздэг. Харин ОХУ-ын Засгийн газар ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулснаар ашиг орлого олно гэж үзэж байгаа юм. ДАШТ-ийг зохион байгуулахад 634 тэрбум рубль зарцуулсан бол 867 тэрбум рубль олж, 233 тэрбумын рублийн цэвэр ашигтай болно гэж тооцоолжээ.

Түүний зэрэгцээ жуулчдын урсгал нэмэгдэж, ДНБ өснө гэж тооцоолж байгаа юм.

Жуулчдын тоон үзүүлэлтийг тасалбар борлуулалтаас багцаалж болно. ДАШТ-ий тасалбар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн худалдаалагдсан бөгөөд тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнөх байдлаар 2.4 сая тасалбар борлуулагджээ. Тасалбар худалдан авсан дүнгээр дараах 10 орон тэргүүлж байна.

  1. Орос — 871 797
    2. АНУ — 88 825
    3. Бразил — 72 512
    4. Колумб — 65 234
    5. Герман — 62 541
    6. Мексик — 60 302
    7. Аргентин — 54 031
    8. Перу — 43 583
    9. Хятад — 40 251
  2. 10. Австрали — 36 359

FIFA-ийн мэдээлснээр 2010 оны ДАШТ ӨАБНУ-д зохиогдоход тус улсад 309 554 гадаадын жуулчин ирж, тус улсад 480 сая орчим ам.долларын орлого оруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл нэг хөгжөөн дэмжигч дунджаар 1550 ам.доллар зарцуулжээ.

Харин ОХУ-ын тухайд энэ улсад 11 хотод ДАШТ явагдах бөгөөд зөвхөн Оросын нийслэл Москва хотод гэхэд нэг жуулчин өдөрт 6500 рубль буюу 250 гаруй мянган төгрөг зарцуулахад бэлэн байгаа гэж хотын захиргаанаас тооцоолсон байна. Москва хотод 500 мянган хүн зочилно, жуулчин бүр хотод дунджаар гурав хонож, улмаар нийслэлд 9.75 тэрбум рубль үлдэнэ гэж тооцоолжээ. Үүн дээр нэмээд тасалбар борлуулалтын үнийн дүнгээс 400 сая рубль хотын төсөвт орох юм байна.

"ДАШТ дэлхий дахины анхаарлыг Москва руу хандуулж байна. Москвагийн талаар ярьж, бичиж, дүрс бичлэг ч авна. Ингээд үзэхээр Москваг чиглэх жуулчдын урсгал 10 хувиар нэмэгдэнэ гэж би тооцоолж байна" хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 3 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 5 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01