УИХ-ЫН ГИШҮҮН, ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа "Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр захирамж гаргаж, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг МҮБХ-ны тамга тэмдэгийг ашиглахгүй байх, 20-ний өдөр элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан. Гэвч тэд шүүгчийн захирамжийг зөрчиж, элдэв хурал цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулж, МҮХБ-ны тамга тэмдэгийг ашигласаар байсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн ОӨУБЕГ-аас тэдний хэрэглэж байсан тамга, гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж элдэв үйл ажиллагаа явуулсаар байгаа тул МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аврага Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна" гэжээ.

Мөн "Монголын Үндэсний Бөхийн Холбоо" ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн "Аварга" Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн "Допингийн Үндэсний Төв"-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар допингчин болгон зарлаж, нэр төрд нь халдаж, хуурамч дүгнэлт гаргуулж, шинжилгээний хариуг будлиулж, шантаажилж хууль бус мөнгө, бохир бизнес хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас шаардаж байна" гэжээ.

Сануулахад, МҮБХ эвлэлдэн нэгдэж, учир зүйгээ олох гэсэн боловч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ татгалзсанаас болж эвлэрлийн гэрээ байгуулж чадаагүй тухай УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат мэдээлсэн. Харин уг асуудалд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тодорхой тайлбар өгч чадаагүй юм. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 4 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 5 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01