НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА


Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралд НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн НӨҮГ-ийн мэргэжилтнүүд болон бусад албаны холбогдох хүмүүс оролцож, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний судалгааны ажлын явцыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын сүлжээг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн тусгах санал байгаа талаар холбогдох албаныханд хэллээ. Тэрбээр "Авто замын хоёр түвшний уулзварын ажлуудыг тусгаж өгөх, нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэлийн нийт хэдэн төрлийн замын ажил хийгдэхийг нарийвчлан оруулах, тунелийн тэмдэглэгээнүүдийг хийж өгч одоо байгаа уулзваруудыг яаж үр дүнтэйгээр замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй явуулах талаас нь сайн боловсруулах хэрэгтэй" гэв.

Мөн хуралдааны сүүлд нийслэлийн авто замын сүлжээний мастер төлөвлөгөөг хийхдээ одоо хийгдэж байгаа, цаашид хийгдэх авто замын ажлуудтай уялдаа холбоотой гаргаж, замаа өргөтгөх, зам тавих уламжлалт аргаас илүүтэйгээр орчин үеийн шийдлүүдийг гаргаж, такси үйлчилгээ, тусгай автобусны зам зэрэг цогц төлөвлөгөөг гаргаж, хэд хэдэн хувилбартай сайжруулахыг үүрэг болголоо.

"Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө"-ний ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 3 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 5 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01