ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭНГҮЙ


Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуульчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, энэхүү төслийг эсэргүүцээд байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын захиргааны шинжтэй шийдвэрийг шүүхээр хянуулахгүй байх зорилгоор хуулийн төсөл батлах гээд хууль санаачлагчид улайран зүтгээд байгааг эсэргүүцэж буй. Хуульчид "Энэ хуульд өөрчлөлт орох юм бол эрхзүйт төр үгүй болж, "Хаант засаг" тогтсонтой адил үзэгдэл болно. Хааны шийдвэрт хэн ч гомдол гаргах эрхгүй гэсэн дарангуйлагч зарчим үйлчилнэ гэж үзэж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа нэрийдлээр өөрсдөдөө ашигтай байдлаар хууль батлах гээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал анхаарал татсан асуудал болоод байна. Ялангуяа хуульчид багагүй байр сууриа илэрхийлж байна. Хэлэлцэх асуудлын дараалалд ч байхгүй энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна" гэж гаргасан горимын саналын дагуу хэлэлцсэнгүй. Ийнхүү Засгийн газар үнэхээр даварч байна. Гаргасан шийдвэрээ шүүхээр хянуулахгүй гэж Захиргааны eрөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа юм. Нэртэйгээр нь Засгийн газар хуульд захирагдахгүй гээд шууд хэлчихээч дээ эрх баригч, хууль батлагчиддаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 5 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01