​Л.ОЮУН-ЭРДЭНЭ: М.ЭНХБОЛДОД АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗАХ ШААРДЛАГЫГ АЛБАН ЁСООР ХҮРГҮҮЛНЭ


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд 60 тэрбумын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр "60 тэрбум"-ын асуудалтай холбоотой мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга хүссэн. Шинжилгээнд ирүүлсэн бичлэг дуу авианы бичлэгийг хийгдсэн учир тогтоох боломжгүй гээд буцаасан байна. АТГ-аас ирүүлсэн хариуг үзээд үнэхээр харамсч байна. 1700 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлига өгсөн гэх нь тогтоогдоогүй, төрийн албыг үнэлж, авлига авах нь бодит амьдралд хэрэгжээгүй учир хэрэгсэхгүй болгосон байна" гэж тодотгов.

Мөн тэрээр "Олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг ийм янзаар хааж, хүлээн зөвшөөрвөл цаашдаа Эрдэнэтийн асуудал, "Самурай", "Чингис" бондын асуудал энэ байдлаар замхрах болно. АТГ өөрсдөө албан тушаал, авлигын өмнөх хүчин мөхөстөж байгаа нь харагдаж байна. Би бодож байна. Ийм тодорхой баримттай хэргийг Солонгос, Японд хаасан бол ард түмэн нь нэг цаг ч тэвчихгүй. Тийм бол Хөгжлийн банк, Чингис, Самурай бонд, Төмөр замын хэрэг ч замхрах нь.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, улсын наадмаас илүү энэ асуудал Монголын хувь заяатай холбоотой. 60 тэрбумтай холбоотой асуудлаар бичлэгт байгаа гурван хүн, Доржзодов, шинжээч нарыг оролцуулж нээлттэй сонсгол хийх болно. Би УИХ-ын дарга М.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг өөрт нь хүргүүлнэ. УИХ-ын даргын ажлыг хийх ёс зүйгүй хүн гэж би үзэж байна" гэж онцоллоо.

Мэдээллийн үеэр "Хоёрт, Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх ёстой. Нийт УИХ-ын гишүүдэд уриалж байна. Хоёрт, хэн нэгэн хүн албан тушаалд очихдоо мөнгө өгсөн нь нотлогдвол прокуророос энэ хэргийг дахин шалгах боломжтой. Тиймээс иргэд иргэний зориг гаргаж энэ талаарх мэдээллийг 93106060 гэсэн утсаар өгөөрэй" гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 4 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01