ХУУРАМЧ ШАТАХУУНЫ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ


Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: ИНЕГ-т автомат, /агаарын/ ажиглалтын "ADS-B" системийг нэвтрүүлэх нээлтийн ёслол болно. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Монгол Улс уг системийг нэвтрүүлсэн анхны орон болох юм.

08:00 цагт: ХНХЯ-ны гадна талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос С.Чинзориг сайдыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн суулт хийнэ.

09:00 цагт: "Баянгол" ресторанд "Сувилахуйн боловсролын талаар баримтлах бодлого, агуулга, арга зүйн шинэчлэл" сувилахуйн багш нарын анхдугаар чуулган болно.

09:30 цагт: "Корпорэйт Конвеншн Центр"-т Монгол Улсад хөдөө аж ахуйн эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хурал болно.

11:00 цагт: БОАЖЯ-нд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: "Blue Mon" төвд "Монгол төрийн сахиусны өргөө" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:30 цагт: "Хөвсгөл" зочид буудалд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн баярын хурал болно.

14:00 цагт: "Туушин" зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн сайд нарын "Их түмэн хөтөлбөр" зөвлөлдөх уулзалт болно.

14:00 цагт: ХНХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор "Түгээмэл хөгжил" төвөөс Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймаг чиглэлийн "TRY MONGOLIA 2018" нөлөөллийн аялалын хаалтын ёслол болно.

Төрийн ордонд

9:00 цагт: УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын даргад "Эрдэнэс-Тавантолгой" төслийг өргөн барина.

10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.

14:00 цагт: "Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам" уулзалт болно.

"Үндэсний мэдээллийн төв"-д

11:30 цагт: Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Оюутолгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд чуулганы хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 5 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01