​НААДАМ ҮЗЭХЭЭР ВИЗ МЭДҮҮЛЖ ИРСЭН ЖУУЛЧИН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАЛИЛАХААР ИРЖЭЭ


Сүүлийн үед арилжааны банкнуудаас их хэмжээний мөнгө залилдаг, хуурамч карт, пост машин ашиглаж их хэмжээний хохирол учруулдаг хэргүүд гарсаар буй. Тодруулж хэлбэл энэ төрлийн гэмт хэрэгт Монголчууд гэхээсээ илүү гадаад иргэд ихээхэн холбогдож байгаа нь анхаарал татаж байна.

Хамгийн сүүлд гэхэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж аван хуурамч картуудад суулгаж гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Хэргийг Монгол Улсын иргэн 1981 онд төрсөн А, Румын улсын иргэн 1978 онд төрсөн Е нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлддэг байсан бөгөөд гадаад улсын иргэдийн банкны картын мэдээллийг олж аван хууль бус үйлдэлдээ ашиглаж байсныг шалгалтын явцад тогтоожээ. Уг этгээдүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 13-ны хооронд арилжааныбанкуудын бэлэн мөнгөний машин /АТМ/-аас удаа дараагийн үйлдлээр 10 орчим сая төгрөг гаргаж авсан тухайгаа мэдүүлсэн байна.

Тэд хоёр жилийн өмнөөс интернэтээр танилцан харилцаж эхэлсэн бөгөөд Румыны иргэн Е Монгол Улсын иргэн А-ын урилгаар манай үндэсний баяр наадмыг үзэх, аялал хийх зорилготой гэж виз мэдүүлэн өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсад ирсэн байжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-5-12 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛТАЙ-

18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 6 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 7 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01