"ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АЯНД ХАМТРАН ОРОЛЦОЖ БАЙНА


Жил бүрийн 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд гэр бүлийн хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах ослын тоо нэмэгддэг байна. Иймд гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяныг зохион байгуулж байна.

"Осолгүй орон нутгийн зам" уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны нээлтийн ажиллагаа Драгон авто вокзалд боллоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр тээврийн хэрэгслийн хурд, маршрутыг GPS системээр хянадаг, зөөврийн оношлогооны техник, хэрэгслүүдийг танилцуулахаас гадна Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран гамшиг, ослын үед ашиглаж буй техник хэрэгслүүдийн үзэсгэлэнг дэлгэж, ард иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээн ажилласан байна.

Аяныг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НОБГ, НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч клубууд хамтран 10 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 6 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 7 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01