​ПРАГААС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЖЭЭ


"Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ сарын 20-ны өдөр Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.

Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу 20 гаруй цаг тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн талд ачааны машинаар тээвэрлэн хүргэсэн юм.
Энэ удаагийн тахь нутагшуулах үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек , тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймаг, сумдын төлөөлөгчид оролцлоо.

Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт Монгол орны Зүүнгарын говийн ихэнх нутаг буюу Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумын нийт 927.111.8 мянган га талбай, Алагхайрхан уулын БНГ-т 36400 га талбай хамрагдах агаад Монгол Алтайн нуруу, түүний салбар уулс, улсын хилийн дагуу орших Тахийн шар нуруу, Тахийн хөх өндөр, Хавтагийн уулсаар хүрээлэгдсэн хонхор тогооны хэлбэртэй, одой заган ой бүхий хужир мараалаг цайдам хотгор тогтоцтой нутаг юм.

Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт 42 овгийн 135 төрөлд хамаарах 204 зүйлийн ургамал, 213 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ. Түүнчлэн тахь, цоохор ирвэс, зүүнгарын даахай, сухайн чичүүл, давжаа алагдаага зэрэг нэн ховор амьтан болон хар сүүлт, зээр, аргаль, янгир, шилүүс зэрэг ховор амьтан тархан нутагшиж байна.

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН "Б" ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН НУТАГТ 230 ОРЧИМ ТАХЬ ИДЭЭШИЛЖ БАЙНА


"Олон Улсын Тахь Групп" нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын "Хөгжлийн хамтын ажиллагаа"-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд "Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахь идээшилж байна.

Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп нь тахийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, "Тахийн талд" тахь нутагшуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд тахийн сүрэг өсч байна.

"Цаашид тахийн тоо толгойг өсгөж 500 хүргэх зорилт тавин ажиллаж байна" гэж Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар онцлон хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 6 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 8 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01