ИРГЭД УСАНД ОСОЛДОЖ, БООГДОХ ТОХИОЛДЛУУД ГАРСААР БАЙНА


Урин дулааны улирал ирж, бороо хур орж эхэлсэн энэ өдрүүдэд иргэд усанд осолдож амиа алдах, мал хуйтайгаа боогдох тохиолдлууд орон нутагт гарсаар байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн "Хурандаа тохой" гэдэг газар Баяндун сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ энэ сарын 19-нд 18:00 цагийн үед усанд осолджээ. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн "Нууц тохой" гэдэг газар тус сумын харьяат иргэн Ж /18 настай, эрэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/ нар, 300 толгой бог малтай "Ховд" голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 95 км зам туулан 19:50 цагт очиж, нэг цаг ажиллаж, хоёр иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Мөн Өлгий сумын Их бүлан багийн "Цагаан-Арал" гэдэг газар тус сумын харьяат иргэн А /48 настай, эрэгтэй/, А /48 настай, эмэгтэй/, Ж /48 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, нар "Ховд" голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:35 цагт очиж, 10 минут ажиллаж, дөрвөн хүнийг аюулгүй газарт гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 6 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 8 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01