Ө.БАТ-ОРШИХ, Э.ДАШ ХОЁР НААДАМД БАРИЛДАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ


Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарын бөхчүүд өнгөрсөн жил сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, заал болон наадмын барилдаанд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.

Харин тэд энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх тэдний гомдлыг хэлэлцэж, улсын цолтой бөхчүүд ялалт байгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээхээр болсон талаар тэдний өмгөөлөгч Я.Батханд ярьжээ.

Тэрбээр "Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарын зүгээс барилдах эрхээ үндэслэлгүйгээр хоёр жилээр хасуулсан тул 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Шүүхэд хандсанаас хойш хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд Монгол Улсын шүүх хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, бөхчүүдийн /Ө.Бат-Орших, Э.Даш/ барилдах эрхийг үндэслэлгүйгээр хассан болохыг тогтоосон. Хоёрдугаарт, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ-нд даалгаж, цаашид уг бөхчүүдийн барилдах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан үйлдэл гаргахгүй байхыг даалгасан.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд нөгөө талд давж заалдах эрх бий. Харин хууль бус шийдвэр гаргасан МҮБХ-ны тэргүүлэгчид давж заалдаагүй учраас 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Одоо гарьд, начин хоёр маань барилдахад ямар ч асуудалгүй болсон" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 7 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01