ИРЦ ХҮРЭЭГҮЙ УЧРААС БЯМБА ГАРИГТ НЭМЭЛТ САНАЛ ХУРААНА


Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр боллоо. Сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө. Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн байна.

Хуульд зааснаар, Аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ нийтэд долоо хоногийн дотор мэдээлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэй билээ. Аймаг, сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн урьдчилсан мэдээгээр, сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна.

Сонгуулийн тухай хуульд, нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулахаар заасны дагуу эдгээр хэсэгт энэ бямба гарагт буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 7 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01