СУРАГЧДЫНХАА ДУРСГАЛЫН ЦОМГООС “МӨНГӨ УНАГАСАН” ГЭХ ЗАХИРЛЫГ АТГ-Т ШАЛГАЖ БАЙНА


Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хандив, төлбөр хураамжийг хавтгайруулан хураах, зориулалтын бусаар зарцуулах, боломжгүй, гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй талаарх гомдол мэдээлэл АТГ болон Нийслэлийн боловсролын газарт маш их ирж байгаа талаар мэдээлсэн.

Түүгээр зогсохгүй ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан дураараа мөнгө хураах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах үзэгдэл газар авч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Иймд салбарын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм журмын зохицуулалтыг илүү тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АТГ болон БСШУСЯ, НМХГ хамтран ажиллахаар болжээ.

Тэгвэл хууль бусаар мөнгө хурааж авсан талаарх нэгэн гомдол мэдээллийн талаар хүргэхэд, Нийслэлийн Ерөнхий Боловсролын есдүгээр сургуулийн захирал Н.Амаржаргал төгсөх анги даасан багш нарыг хяхан боогдуулж, сурагчдаас хууль бусаар мөнгө хураалгаж байна гэх гомдлыг тус сургуулийн багш, эцэг эхчүүдээс холбогдох газарт нь тавьжээ.Н.Амаржаргал захирал хүүхдүүдээс ямар нэгэн хураамж, татаас авахыг хориглоно гэсэн БСШУС-ын сайдын тушаалыг зөрчиж, чухам ямар үндэслэл шаардлагаар мөнгө хураасан болохыг сурвалжлав. Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд IX сургууль байдаг аж. Хуучин захирал А.Батжаргал нь ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ажиллаж байсан Н.Амаржаргал гэх эмэгтэй ажлыг нь хүлээн авчээ.

Есдүгээр сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд IX ангийн найман бүлэг, XII ангийн таван бүлэг төгсөж байгаа аж. Нэг бүлэг нь дунджаар 30 орчим хүүхэдтэй гэж үзвэл энэ зун тус сургуулийн IX ангийг 240 гаруй сурагч, XII ангийг 163 сурагч нийт 400 гаруй хүүхэд төгссөн байна.Төгсөлт хийж буй анги бүхэн монтаж буюу дурсгалын цомог хийлгэдэг билээ. Дурсгалын цомгоо хийлгэх газраа сурагчид өөрсдөө сонгож, үнэ мөнгөө тохиролцож, сайн дурын үндсэн дээр хийж болох ажил мөн. Гэвч сурагчдын зургийн цомгоо хийлгэх ажилд IX сургуулийн захирал Н.Амаржаргал өөрөө оролцжээ.Тэрбээр тус сургуулийн зургийн цомгийг хийх захиалга авсан Зургийн студитэй уулзаж "Танай студи нэг цомгийг 35,000 төгрөгөөр хийж байгаа юм байна. Тиймээс цомог бүрийн үнээс 5,000 төгрөгийг манай сургуульд өгөөрэй" хэмээн шаардсан гэдгийг багш нарын төлөөлөл хэлэв.

Гэвч Н.Амаржаргал захирлын багш нарыгаа чирэгдүүлэх явдал үүгээр зогссонгүй. Сурагчдынхаа бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээнд сурагчдынхаа дүнг нь бичиж дуусгасан багш захирлаараа гарын үсгээ зуруулж албажуулах гэхээр "Би нэгдсэн журмаар гарын үсгээ зурна. Бэлэн болсонгууд нь бусдыгаа бэлэн болохыг хүлээ" хэмээн үүрэгджээ. Тэрбээр төгсөх ангитай 13 багшийг хоёр өдөр хүлээлгэсний эцэст гэрчилгээн дээр гарын үсэг зурах болмогцоо "Та нар сурагч нэг бүрээс үлдээмж 5,000 төгрөг хурааж сургуулийн дансанд тушаа. Тэгэхгүй бол гэрчилгээнд гарын үсэг зурахгүй" гэжээ. Захирлаараа сурагчдын гэрчилгээнд гарын үсэг зуруулахын тулд багш нар дахин мөнгөний эрэлд гарч, нэхсэн мөнгийг нь сургуулийнхаа дансанд тушааж мөнгөний хуулгаа хураалгаж гарын үсгийг нь зуруулсан гэв.Харин энэ асуудлаар есдүгээр сургуулийн захирал Н.Амаржаргалтай утсаар холбогдож тодруулахад "Би ямар ч мөнгөгүй хураалгаагүй. Манай хүүхдүүд санаачлагаараа мөнгө хураалгаж өгсөнийг бэлнээр авахгүйгээр сургуулийнхаа дансанд хийлгэсэн. Бид ямар ч мөнгө хурааж авах ажил хийгээгүй" гэсэн юм.Сургуулийн данс руу мөнгө шилжүүлсэн баримтуудыг харахад гүйлгээний утган дээр "9 бүлэг, үлдээмж" "12* үлдээмж" хэмээн бичсэн байх бөгөөд гүйлгээг сургууль амарсанаас хойш тав хоногийн дараа шилжүүлжээ.Есдүгээр сургуулийн захирлын энэхүү үйлдэл зөрчил мөн эсэхийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас тодруулахад "БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт чиглэл өгсөн. Уг чиглэлд сурагчдаас хууль бусаар аливаа төлбөр хураамж хандив авахыг хориглосон байгаа. Хэрвээ сургуулийн захирал ийм зөрчил гаргасан нь баримттай бол Нийслэлийн боловсролын газрын дарга уг захиралд хариуцлага хүлээлгэх үүрэгтэй" гэв.

Урьдчилсан байдлаар Н.Амаржаргал захирал сурагчдаас үлдээмж нэрийдлээр 4 сая төгрөг авсан байж болзошгүй гэнэ. Тиймээс энэ асуудлыг эцэг эхчүүд шалгуулж байгаа гэнэ.Мөн энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяраас тодруулахад "Ер нь манай байгууллагад сургуулийн менежер, захиралууд хууль бусаар мөнгө хурааж байгаатай холбоотой гомдлууд ирж байгаа. Хууль бусаар мөнгө хураасан асуудлыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг. Тус байгууллага шалгаад хууль бусаар мөнгө хураасан нь үнэн гэдэг дүгнэлтээ ирүүлсэн тохиолдолд бид тухайн захиралд сахилгын шийтгэл оногдуулдаг. Хэрвээ тухайн захирлын зөрчил нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байх юм бол харьяаллын дагуу АТГ-т өгч шалгуулж байгаа. АТГ-аас шалгаад ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн дүгнэлт ирүүлбэл түүнд нь үндэслэн мөн сахилгын шийтгэл оноодог. Саяын тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээг авдаг" гэсэн юм

эх сурвалж: olloo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 10 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 11 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01