​БАЯН-ӨНДӨР СУМЫН ЯРГУЙТ БАГТ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛОВ


Өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо. Цэцэрлэгийн шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт болон тус багаас сонгогдсон аймаг сумын төлөөлөгчид, Яргуйт багийн иргэд оролцлоо.

Тус цэцэрлэгийн төсвийг УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга О.Содбилэг улсын төсөвт тусгуулсан бөгөөд БСШУЯ-наас тендерийн эрх орон нутагт шилжигдэн ирсэн бөгөөд манай аймгийн "Ээлт өлгий" ХХК тендерт ялж улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1 тэрбум 700 орчим сая төгрөгөөр барьж 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Барилгын ажлыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх "Ээлт өлгий" ХХК нь манай аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй идэвхтэй ажил хайж буй иргэдийг туслах ажилтнаар авч ажлын байраар хангах аж. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор алслагдсан багуудад боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дөхөмтэйгээс гадна шинэ ажлын байр нэмэгдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 13 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 14 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01