800 ОНОО АВСАН СУРАГЧДАА 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА


Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид олон бий. Улаанбаатар хотын хэмжээнд математикийн шалгалтанд 800 оноо авсан 22 сурагч байсан бол англи хэлний хичээлээр 80 сурагч хамгийн өндөр үнэлгээг авчээ.

ЭЕШ-д орон нутгийн сурагчид өндөр үнэлгээг авдаг бөгөөд зарим аймаг улсын хэмжээнд үзүүлэлтээрээ тэргүүлдэг байна. Одоогоор 800 оноо авсан Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн сурагчдыг мөнгөн шагнал болон тэтгэлгээр урамшуулжээ.

Өмнөговь аймгийн удирдлагууд 760 онооноос дээш 800 хүртэл авсан сурагчдыг 1-1.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Аймгийн Засаг даргын энэхүү тэтгэлэгт 11 сурагч хамрагджээ.

Мөн Дорнод аймгаас 800 оноо авсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулан өгчээ. Сурагчдыг 1.0 сая төгрөг, багш нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна.

Сүхбаатар аймгаас хоёр сурагч 800 оноо авчээ. Математик, физик, нийгмийн ухааны хичээлээр өндөр оноо авсан дөрвөн сурагч инженер технологийн дээд боловсрол төсөлд хамрагдан Япон улсад суралцах эрхийн бичгийг гарджээ. Энэхүү хөтөлбөрөөр Сүхбаатар аймгаас 10 гаруй хүүхэд Япон улсад суралцаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 13 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 14 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01