​ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ГАРААНААС БАРИА ХҮРТЭЛХ ЗАМЫГ КАМЕРЖУУЛНА


Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.8.1-д заасны дагуу үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо хуралдаж морь уралдах хуваарь, уралдах зай зэрэг асуудлыг гаргасан. Үүний дагуу хурдан морины уралдааныг долдугаар сарын 10-ний өдөр эхлүүлэхээр болсон байдаг.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тогтоолоор Монгол морьдоос, эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам батлагдсан. Тус журмын дагуу сүүлийн гурван жил эрлийз морьдыг тусад нь уралдуулж байна. Энэ жил мөн энэ журмын дагуу уралдуулах аж. Үндэсний их баяр наадмын журмыг хэрэгжүүлэх, хянах ажлын хэсгийнхэн дараах мэдээллүүдийг өглөө.

-ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНУУДЫГ ГАРААНААС БАРИА ХҮРТЭЛ
ӨРТӨӨЧИЛЖ БАЙРШУУЛНА-

ЦЕГ-ын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Амгалан хэлэхдээ "Энэ жил гандуу тоос шороотой байгаа учир хурдан морины замын аюулгүй байдал, хүүхдийн аюулгүй байдал, морьдын аюулгүй байдал зэргийг хангах ажил чухал байна. Мөн хөдөлгөөнд оролцох автомашинуудын цэгцтэй байлгах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Юун түрүүнд хамгийн холын зай буюу 25 километрийн зайд уралдах морьдын замыг камержуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь нэгэнт бүргэгдээд гарсан морьдыг тогтоогдсон маршрутынх нь дагуу явуулах, хүүхдийг санаатай санаандгүй байдлаар унагаадаг зөрчлийг дүрсжүүлж авах зорилготой юм. Машинаар хурдан морь дагадаг асуудлыг болиулна. Түргэн тусламжийн машинуудыг морь дагуулахгүйгээр гараанаас бариа хүртэл өртөөчилж байршуулна. Хурдан морины уралдааныг шууд дамжуулан тайлбарлаж хүргэдэг хэвлэл мэдээллийнхнийг боломж бололцоогоор хангаж хүндэтгэн ажиллахыг эрхэмлэх болно. Энэ үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн машинууд хурдан морьдыг дагах юм. Ингэхдээ ямар дэг журмаар дагах вэ гэдгийг тусгайлан заавар зөвлөгөө өгч ажиллана" гэлээ.

-УЯАЧИД ЁС ЗҮЙТЭЙ БАЙЖ ЭРЛИЙЗ МОРЬДОО УРАЛДААНД ОРОЛЦУУЛАХГҮЙ
БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА-

ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар томилогдсон мал эмнэлгийн ерөнхий газрын нарийн бичгийн дарга Бямбадорж хэлэхдээ "Хурдан морины үйлдвэрлэг байдлыг тогтоож ажиллах мэргэжлийн хүмүүс томилогдсон. Энэ ажлын хэсэг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тогтоолоор журмыг баримталж ажиллана. Тус журамд дааганы сэрвээний өндөр 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, азарга соёолон 140 см, их насны морьд 141 см өндөртэй байхаар заасан байдаг. Мөн сэрвээний өндөр тухайн заалтдаа хүрэхгүй байвал үүлдэрлэг байдлаараа эрлийз гэдэг нь тогтоогдвол уралдаанд оруулахгүй. Иймд уяачид ёс зүйтэй байж эрлийз морьдоо уралдаанд оролцуулахгүй байхыг уриалж байна. Томилогдсон ажлын хэсэг эрлийз морьдыг урьдчилсан байдлаар ялган ангилж хассан." гэлээ.

-УНАЖ БЭРТСЭН ХҮҮХДИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛЫГ НӨХӨН ОЛГОХ АСУУДЛЫГ ГЭРЭЭНДЭЭ ТУСГАСАН "МИГ", "НОМИН" КОМПАНИУДАД ДААТГУУЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Хүүхэд залуучууд хөгжлийн газрын, Газрын дарга Энхбаатар "Хүүхэд залуучууд хөгжлийн газраас үдэсний их баяр наадмын тохиолдуулан гурван янзын шинэчлэлийг хийсэн гэдгийг удаа дараа мэдээллэсэн. Хурууны хээн цаган бүртгэлийг улс орон даяар нэвтрүүлж байгаа. Мөн уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбогдуулан даатгал болон нөхөн олговрыг 20 сая төгрөг хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлсэн. Түүнчлэн стандарт хувцас шинэчлэгдэн батлагдсан. Гэвч энэхүү шинэчлэлийг далимдуулан мэдсээр байж мэдээгүй юм шиг дүр эсгэх мэдээлэл удаа дараа ирж байна.

Уралдаанч хүүхэд унаж бэртсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх гэхэд тээврийн зардалтай холбоотой асуудал шийдэгддэггүй байсан. Эмнэлгийн төлбөр даатгалаар олгогддог ч, тусгай тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөх зардал даатгалын гэрээнд байдаггүй байсан. Үүнийг оруулж өгөөч гэх саналаар есөн даатгалын компаниас хоёр нь албан ёсны тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр хариуцах боломжтой гэх хариултыг өгсөн. Тодруулбал, "Миг", "Номин" даатгалын компаниуд ийм нөхцөлтэйгээр зөвшөөрлөө ирүүлсэн. Иймд эцэг эхчүүд уяачдад хандах хэлэхэд тээвэрлэлтийн зардлыг нөхөн олгох асуудлыг гэрээндээ тусгасан эдгээр хоёр компанид даатгуулахыг сануулж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 14 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 15 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01