ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ


Яармагийн шинэ гүүрийн ажил үргэлжилж байна. Автозамын ачааллыг бууруулах зорилгоор уг гүүрийн хөдөлгөөний урсгалыг өнөөдөр /2018.07.09/ нээлээ.БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү гүүр нь 250,2 урт, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ гүүрийн засвар, тохижилтийн ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард 100 хувь ашиглалтад оруулах юм байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэлийн гүүрүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн. 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй байсан Нийслэлийн дөрвөн гүүрийг шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Хамгийн түрүүнд Яармагийн гүүр ашиглалтад орж байна. Бид өнөөдөр гүүрний ажлын явцтай танилцлаа. Төлөвлөгөөний дагуу 11 сард ашиглалтад орно. Энэхүү гүүр нь Улаанбаатар хотод анх удаа давхар гүүрэн байгууламж гэдэг утгаараа онцлогтой. Мөн сүүлийн 60 гаруй жил шинэчлэгдээгүй байсан. Хөдөлгөөнийг нээж байгаа энэ гүүр зургаан эгнээтэй. Энэ гүүр маань Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр зөвхөн хөдөлгөөнийг нээж байгаа. Бүрэн ашиглалтад ороогүй. Мөн Баянзүрхийн гүүр, Сонсголонгийн гүүрний ажил эхэлсэн" гэлээ.

Яармагийн шинэ гүүр ашиглалтад орсноор тухайн орчин дахь олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, "Буянт-Ухаа-1, 2" зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 15 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 17 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01