Наадам дөхөх хэрээр допингийн асуудал сөхөгдөж байна. Сэргээш хэрэглэсэн бөхчүүд наадамд барилдуулахгүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн билээ.
Харин шүүхээр явж барилдах эрхээ сэргээлгэсэн бөхчүүд хэл ам хийж эхэлсэн бололтой.
Тухайлбал, Монгол Улсын заан Б. Пүрэвсайхан нь "Допингийн эсрэг төв"-ийг худал дүгнэлт гаргадаг хэмээн БНСУ-ын допингийн хяналтын лабораторид факс илгээжээ.
Иймд дээрх байгууллагаас Б. Пүрэвсайханыг Олон улсын ба үндэсний арбитрийн шүүхэд өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна