ЦЕГ: ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ ЯВАГДАЖ БАЙНА


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан морьдын уралдаанаар эхэлсэн юм.

Хязаалан насны морьдын уралдаан товлосноор 08.00 цагаас гарааны зурхай руу мордох байсан ч борооны улмаас хойшилж 10.30 цагаас гарааны зурхайгаас эргэсэн юм. Уралдааны үеэр олон машин морь дагадаг асуудлыг цэгцэлснээр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газраас Хүй 7 худагт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа болон наадамчин олонд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий ЗӨВЛӨМЖ-ийг өгч ажиллаж байна.

Мөн өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно.

Энэ жил хурдан морины уралдааны замыг камержуулж, бичлэг хийж байгаа юм. Унаач хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэж, стандартын хувцас хэрэгслийг өмсүүлж байгаа аж.

Түүнчлэн Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.

Цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж ажилласан наадамчин олон болон уяачиддаа талархал дэвшүүлье.

ЦЕГ: Энэ жилийн наадам ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ зохион байгуулалт сайтай явагдаж байна Arslan.mn

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 15 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 17 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01