Ө.БАТ-ОРШИХ ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД ЗОДОГЛОХГҮЙ


МҮБХ-оос Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарын барилдах эрхийг хоёр жилээр хассан шийд гаргасан. Мөн үндэсний баяр наадам зохион байгуулах комиссоос допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй хэмээн мэдэгдээд буй юм. Ө.Бат-Орших, Э.Даш нар допингийн асуудлаар биш харин барилдах эрхийг нь үндэслэлгүйгээр хоёр жилээр хассан учраас эрхээ сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан. Улмаар ялалт байгуулсан байдаг.

Гэвч өнөөдөр Улсын гарьд Ө.Бат-Орших энэ жилийн наадамд зодоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэ тухайгаа тэрээр "Монголын нийт ард түмэн, тэр дундаа монгол бөхийн үнэнч үзэгч, бөхийн хорхойтнууддаа миний бие энэ жил буюу Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдахгүй болсноо мэдэгдэж байна. МҮБХ нь надаас ямар нэг тайлбар авахгүйгээр "миний барилдах эрх" хассан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Баянзүрх дүүргийн ИХАШШүүх барилдах эрх хассан нь хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн ТОГТООЛ, шүүхийн шийдвэр биелүүлэх шүүгчийн ЗАХИРАМЖ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гаргаад байгаа билээ. Хэдийгээр шүүхээр миний барилдах эрх сэргэсэн ч монгол төрийн наадам элдэв үймээнгүй, хэрүүл будлиангүй сайхан болж, монгол түмэн минь эвдрэл, хагарал, талцалгүй сайхан наадаасай гэж хүсч энэ жил үзэгчийн суудлаас наадам үзэхээр шийдлээ. Намайг дэмжиж, харж, хүлээж суусан дэмжигч олон түмнээсээ хүлцэл өчье. Монгол түмэн минь магнай тэнэгэр сайхан наадаарай. Бид эвтэй байхдаа дийлдэшгүй байсныг түүх гэрчилнэ" хэмээн бичсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 15 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 17 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01