" МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК "-ИЙН ҮЕ ҮЕИЙН АЖИЛТНУУД ШАГНАЛЫН ХУРААР ДҮҮРЭН БАЙЛАА


Уул уурхайн хүнд үйлдвэрт хүчин зүтгэж буй 1288 иргэн, тэдний гэр бүлийн ажил амьдралыг залгуулж буй Монголросцветмет компаний 45 жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь саяхан. Харин өнөөдөр тэрхүү түүхийг хамт бичилцсэн үе үеийн албан хаагчид төрийн дээд одонгоор шагнагдлаа.

"Монголросцветмет" ХХК нь БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хэлэлцээрийн үр дүнд БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр хайлуур жоншны хүдэр, алт олборлох үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, жилд 1.0 сая шоо метр элс угаах хүчин чадалтай Толгойтын алтны үйлдвэр, 25 мянган тн жоншны хүдэр, 42 мянган тн зэргийн жонш олборлон, экспортлох хүчин чадалтай Бэрх, Хажуу-Улааны хайлуур жоншны уурхайнууд зэрэг 3 үйлдвэрийн бүрэлдэхүүнтэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тус компани нь Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулан тэргүүн эгнээнд ажиллаж, Монгол улсын уул уурхайн салбарын 45 жилийн түүхийн ололт амжилтыг хамт бичилцсэн, уул уурхайн салбарын томоохон аж ахуйн нэгж болтлоо өсөн дэвжиж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн.

Өнөөдрийн байдлаар тус компанид нийт 1,288 ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр болон "Монголросцветмет" ХХК үүсч хөгжсөний 45 жилийн ойг тохиолдуулан "Төрийн дээд одон медалиар Монголросцветмет" ХХК-ийн 24 ажилтан шагнагдаж байгаагаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор захиргааны ахмадын хорооны дарга Чулуунбаатар, Алтан гадас одонгоор есөн албан хаагч, хөдөлмөрийн хүндэт медалиар Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Доржсүрэн тэргүүтэй нийт 14 ажилтан шагнагдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 15 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 17 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01