ЦЕГ: БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ИХЭСДЭГ


Сүүлийн жилүүдэд хулгайн гэмт хэргүүд ихсэх хандлагатай байна. Тухайлбал өсвөр насны залуучууд архидан согтуурах зугаацах цэнгэхийн тулд автомашины эд анги хулгайлах, дээрэм хийх үйлдэл ихэсдэг байсан бол баяр наадмын үеэр орон байрны хулгайн гэмт хэрэг их болдог байна. Иймээс олон нийтэд орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг анхааруулж байна.

Үндэсний их баяр наадмын хүрээнд цагдаагийн нийт 557 албан хаагч ажиллах юм. Эдгээр албан хаагчид бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бэлтгэлээ бүрэн хангажээ. Гэсэн ч айл өрх бүрийг шалгаж нягтлах зав зайгүй ажилдаг тэдний хувьд иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байлаа. Мөн энэ үеэр баярын болон амралтын өдрүүд үргэлжлэх учраас байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа чангатгахыг онцлон анхааруулсан. Наадмын үеэр хулгайн гэмт хэрэг ихэсдэг тул орон сууц, халаасны хулгайгаас сэрэмжтэй байхыг иргэдэд сануулж байна. Хяналтын камераар хянах хяналтыг сайн бэлдсэн ч гэлээ иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг сануулав. Мөн наадмын үеэр бороотой, нартай байх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан учраас үер уснаас ч сэргийлэхийн сацуу иргэд согтуурсан үедээ гол руу очихгүй байх, бяцхан үрсээ усанд оруулахгүй, тэдэнд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 15 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 17 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01