ТРАМП ХАТАН ХААНЫ УРД ОРОН АЛХСАН НЬ ЁС ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЖЭЭ


Их Британид айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Баасан гарагт Хатан Хаан Элизабетэд бараалхжээ. Уиндсорын шилтгээний гадна 92 настай хатан хаан Трампыг хүлээж, халуун наранд 11 минут зогссон нь энэ уулзалтын нэг дуулиан байв. Өмнө нь зөвхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хатан хааныг 14 минут хүлээлгэж байжээ.

Мөн хүндэт харуулын өмнүүр алхахдаа Трамп хатан хааны урд орж алхсан нь ордны дэг ёсыг зөрчсөн тохиолдол байсныг Британий хэвлэлүүд мэдээлжээ.

Өчигдөр Трамп эхнэр Меланиагийн хамт Хатан хаантай цай зооглонгоо ярилцсан байна.

Трамп Хатан хааны урд орж алхсан нь шүүмжлэл дагуулаад байна

Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа 1.86 сая Британичууд гарын үсэг зурж, түүнийг Хатан хаантай уулзуулахын эсрэг байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Трампыг Хатан хаантай уулзуулах нь эрхэм дээд язгууртныг доромжилсон хэрэг болно гэж тэд үзэж байв.

Энэ долоо хоногийн эхээр авсан санал асуулгад Британичуудын 35 хувь Трампыг хатан хаантай уулзах боломжтой гэж үзсэн бол 49 хувь нь эсэргүүцэж байжээ.

Хатан хаан Элизабет хаан ширээнд суух хугацаандаа АНУ-ын 12 ерөнхийлөгчийг хүлээн авсан нь энэ юм. Энэ хугацаанд зөвхөн ерөнхийлөгч Линдон Жонсонтой уулзаж байгаагүй аж.

Трамп эхнэрийн хамт өнөөдөр Шотландад өчигдөр орон нутгийн цагаар 20.20-д газардсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01