БЕЛЬГИЧҮҮД ДАШТ-ЭЭС АНХ УДАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах шатандаа орж байна.


Өнгөрсөн шөнө дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолт Англи, Бельгийн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт Санкт-Петербург хотын 'Санкт-Петербург' цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Бельгичүүд 2:0-ийн харьцаатайгаар Английн шигшээ багийг ялсан юм.


Бельгийн шигшээ багаас тоглолтын дөрөв дэх минутад Тома Менье хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг Английн хаалганд гоолдож, багтаа давамгайллийг авчирсан. Улмаар 82 дахь минутад Бельгийн шигшээ багийн сөрөг довтолгоог багийн ахлагч Эден Азар амжилттай дуусгаж, энэ тоглолтын хоёр дахь гоолыг оруулав.





ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт ийнхүү "Улаан чөтгөрүүд" буюу Бельгийн шигшээ багийн хожлоор өндөрлөсөн юм. Бельгийн шигшээ баг түүхэндээ ганц удаа буюу 1986 онд л ДАШТ-ий дөрөвдүгээр байрт орж байсан бол одоогийн баг нь тэр үеийн амжилтыг эвдэж, хүрэл медаль хүртлээ.

Харин залуу бүрэлдэхүүнтэй Английн шигшээ баг шилдэг дөрөвт багтсан ч хоёр дараалан хожигдож, ийнхүү шилдэг 32 багаас дөрөвдүгээрт бичигдэв.










0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01