ЯПОНЫ ЗАРИМ ТОСГОН ЦЭВЭР УСГҮЙ БОЛЖЭЭ


Японы баруун нутгаар өнгөрсөн долоо хоногт бороо орж үер буусан нь нөхөж баршгүй гарз хохирол авчирсан. Засгийн газар "ноцтой" байгалийн гамшигт үзэгдэлд тооцож үерт автсан бүх мужуудад сэргээн засварлахад туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Эхиме мужид байрлах Сето эх газрын арлуудад оршин суух иргэд өдийг хүртэл ундны усаар дутагдаж байгаа ажээ.

25 жижиг арлаас бүтэх Сето нутгийн Камижима тосгоны 3800 айл өрх ундны усгүй байна. Камижима тосгонд 7000 гаруй иргэд оршин суудаг аж. Хирошима мужийн Михара хотын байгууламжаас далайн доогуур цэвэр усны хоолой Камижима тосгонд хүрдэг байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас ажиллаагаагүй болжээ. Гамшиг болохоос өмнө Камижима тосгоны удирдлагууд 1.5 литрийн багтаамжтай 11 мянган хуванцар саванд ундны ус нөөцөлсөн боловч дуусчээ. Одоогийн байдлаар Японы эргийг хамгаалах хүчнийхэн болон усан цэргүүд Камижима тосгоны иргэдэд өдөр болгон онгоцоор ундны ус хүргэж байгаа аж. Тосгоны удирдлага усыг хязгаарлаж, оршин суугчдад өдөрт зөвхөн таван литр ус олгож байна.

Хирошима мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар цэвэр усны хоолойг засч байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 16-аас ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 17 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 18 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01