ҮЕРИЙН УЛМААС 163 ИРГЭН ОРОН ГЭРГҮЙ БОЛЖЭЭ


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдөр усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд айл өрхүүд усанд автжээ.


Үерийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газраас 36 алба хаагч, 5 техник, 2 завь, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 90 алба хаагч, 10 техник, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, 5 техник, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн 35 алба хаагч, 1 техник, Цагдаагийн газрын 74 алба хаагч, 18 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газрын 40 хүн, 2 техник, нийтийн аж ахуйн үйлчилгээний "СУАТ" ХХК-иас 15 хүн, 4 техник, Зам засвар, арчилалын "Жол" ХХК-ийн 10 хүн, 3 техник, Мэргэжлийн хяналтын газрын 25 хүн, 2 техник, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 5 хүн, 1 техник, Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний газрын 8 хүн, 2 техник, орон нутгийн 34 иргэн, 10 автомашин, нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэгэгсэлтэйгээр ажиллаж байна.

Одоогоор аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж, 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулаад байгаа аж. Нийт 7 багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 18:54 цагт, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай 22:10 цагт, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч,1 автомашинтай 20:15 цагт, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч,1 автомашинтай 22:40 цагт Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01