БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 427 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БҮРТГЭГДЖЭЭ


Баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанаас бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нарын хамт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хамгаалалт зохицуулалт, нийслэл хотын гудамж замын хяналт шалгалтыг 229 уулзвар, цэгт зохион байгуулан ажилласан бөгөөд иргэд заагдсан маршрут, чиглэлийн дагуу зохицуулагчийн дохио, заавар, хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцож байсан нь хөдөлгөөнийг түргэн шуурхай зохицуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ихээхэн нөлөөлжээ.Мөн сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд олон хоногийн үргэлжилсэн амралтын өдрүүд таарч байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх дотоод, гадаадын аялагч нар, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа билээ.

Үүнтэй зэрэгцэн орон нутгийн замд бүртгэгдэх осол хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтэл ч нийт бүртгэгдсэн ослын дийлэнх хувийг эзэлж байна.

Долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ. Мөн зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ.Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон 3 хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байна.

Мөн эдгээр өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 286 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдож, өртсөн жолооч 13, явган зорчигч 9 бүртгэгджээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

Төв аймгийн Борнуур сумын нутаг "Улаан цав" гэх газар асфальтан замд T.Estima маркийн автомашин онхолдож, зорчигч 2 настай, эмэгтэй А-н амь нас хохирсон, мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг "Дөрөлж" гэх газар T.Landcruiser маркийн автомашин онхолдож зорчигч 2 настай Б-н амь нас хохирсон ноцтой хэргүүп\д бүртгэгдсэнийг аймгийн Цагдаагийн газруудад шалгаж байна.

Орон нутгийн замд бүртгэгдсэн хүний амь нас хохирсон зам тээврийн ослын дийлэнх хувь нь буюу 10 осол нь онхолдох хэлбэрээр гарсан нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон зэргээс шалтгаалжээ.

Цаашид ч 10 дугаар сарыг дуустал УБ хотоос хөдөө орон нутаг, хөдөө орон нутгаас УБ хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн тоо буурахгүй бөгөөд энэ чиглэлд 24 цагийн турш байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01