ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЭХЭЛНЭ


Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд энэ жил төрийн өмчийн 223 цэцэрлэгт шинээр элсэн орж буй хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 25-наас эхлэн нэг сар гаруйн хугацаанд үргэлжлэхээр болжээ. Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn вэб хаягаар орж, хүүхдээ бүртгүүлэх аж. Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах боломжтой.

Харин анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь ирэх наймдугаар сарын 21-нээс 23 хүртэл бүртгэхээр болсон аж.

Эцэг, эхчүүд хүүхдээ шинээр цэцэрлэгт бүртгүүлэх гэж буй бол цахим системд бүртгүүлэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх аж. Ингэснээр эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо ил тод, нээлттэй харагдах боломжтой.

Өнгөрсөн онд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан аж. Энэ жилийн хувьд ирэх намар цэцэрлэгүүдийн хүүхэд бүртгэсэн тоог харгалзан нэмэлт бүртгэл хийхээр төлөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01